Амитвиллийн сүнстэй аймшигт байшин
Энэхүү түүх нь “ад чөтгөр хүний биед шүглэх” буюу экзорцизмтэй холбоотой юм. Уг бодит түүхээр хоёр бүрэн хэмжээний уран сайхны аймшгийн кино хийгдсэн байдаг.
1975 оны 12 сарын 18нд энэхүү түүх эхлэсэн бөгөөд Лутц болон түүний шинэхэн сүйт бүсгүй Катлийн болон түүний гурван хүүхэд Амитвилл дахь Голландын Колонийн байшинг /4,000 хавтгай дөрвөлжин метр 80,000 доллар/ маш сэжигтэй хямд үнээр худалдан авсан түүхтэй. Хорин найман хоногийн дараа тэд халдлагат өртөж тэндээс зугтсан.
Хамгийн анх энэхүү байшинд зургаан гэр бүлийн гишүүд болох Дефеосийнхон амьдардаг байлаа. Дараа нь учир битүүлгээр бүгд өрөөндөө буудуулж үхсэн юм. Гэр бүлийн гишүүн ууган хүү 23 настай Роналд Дефеос нь хэргээ хүлээсэн бөгөөд тэрээр гэр бүлийн гишүүдээ унтаж байхад нь буудаж алсан гэв. Мөн тэрээр энэхүү хэргийг үйлдэхэд байшинд байсан хорон муу зүйл түүнийг гэр бүлийнхнийгээ ал гэж тушааж байсан тухай шүүхэд хэлсэн байдаг.
Луцт-ийн гэр бүлийнхэний тухай баримтууд:
Жорж Луцт энэхүү байшинд гэр бүлтэйгээ амьдарч байх хугацаандаа зан аашны хувьд маш ихээр догшин ширүүн болж хувирч байсан ажээ.
Жорж шөнө болгон өөрийн мэдэлгүй далдын хүчинд ховсдуулсан мэт 3:15 цагт сэрж нууцлаг байдаг байлаа.
Тэдний бага охин Мисси нь Жоди гэх нэртэй Дефеогийн гэр бүлийн хамгийн бага охиныг төсөөлөлийн найзаа болгож ярьдаг байсан. Түүнийг тэр бяцхан охины сүнсийг хардаг байсан гэж ярьдаг. Жоди яг л 1979 онд хийгдсэн “Амитвиллийн аймшиг” хэмээх кинон дээр дүрслэгдсэн шиг аймшигтай байсан гэж ярьдаг.
Санваартан гэрт нь зан үйл хийх гэж тэднийд очсон боловч учир битүүлэг дуу хоолой “Эндээс гар” гэж хөөж байжээ.
Цонх болон хаалганууд өөрсдөө түгжигддэг байжээ
Хана болон тааз нь ногоон өнгийн замагаар бүрхэгддэг.
Энэхүү аймшгийг өгүүлсэн хоёр кино хийгдсэн бөгөөд 1979 онд Лутцийн гэр бүлийнхэнийг өгүүлэх кинонд Жеймс Бролин болон Маргот Киддер нар тоглосон байдаг. Харин 2005 оны кинонд Райан Ренолдс нь Жон Луцт-н дүрд тоглосон байдаг ба ахиж хийгдсэн энэхүү кино нь 65 сая долларын ашиг олж Бокс Оффистд бичигдэж байсан харин анхны хувилбар буюу 1979 оны кино нь 86,4 сая долларын ашиг олж байжээ.
Лутц-н гэр бүлийнхэн 1977 онд энэхүү түүхийг дэлгэж зохиолч Жэй Ансонтой хамтарч “Аммитвиллийн аймшиг: Бодит үнэн түүх” нэртэйгээр ном болж бичигдэж улмаар кино болсон түүхтэй ажээ.
Зарим хүмүүс үүнийг худлаа зүйл мэт ярьдаг байв үүнд нь Лутц маш их уурладаг байв хожим нь Лутц ярилцлага өгсөн ба түүндээ “Хүмүүс үнэн түүхийг үгүйсгэж байгаа нь харамсалтай” гэж хэлээд хүмүүст хандаж, “энэ бол миний гэр бүлийн түүх бас энэ бидний хувьд гашуун түүх” хэмээн хэлсэн ажээ.
Кэти Лутц 2004 онд хоёр дахаа хийгдэж байсан Амитвиллын аймшиг киноноос өмнө нас барсан байна. Тэрээр 1980-аад онд Жоржоос салсан юм байна. Харин Жорж 2006 онд нас барсан.
Horror